Монгол охин дэлхийн математикийн тэмцээнд алтан медаль хүртлээ
Найман настай, хоёрдугаар ангийн сурагч Г.Хүслэн охин олон улсын нэр хүндтэй Дэлхийн математикийн олимпиадын урьдчилсан шатнаас алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуурсгалаа.
Тус тэмцээн 2025 оны 6-р сарын 25-нд Тайландын Бангкок хотод зохион байгуулагдсан бөгөөд нийт 32 орны шилдэг сурагчид авьяас чадвараа сорьсон байна. Г.Хүслэн охин олон орны мянга мянган сурагчдыг ардаа орхин тэргүүн байр эзэлжээ.
Энэхүү амжилт нь Монголын ирээдүй болсон бяцхан сурагчдын оюуны чадамж, боловсролын чанарыг харуулсан бахархам үйл явдал боллоо. Бидний ирээдүй гэрэлтэж байна!