Монгол дугуйчид Кунмины гарааг өнгөллөө!
БНХАУ-ын “Tour of Yunnan” уралдааны 5 дахь гараа болох Kunmin stage-д Монголын дугуйчид амжилттай уралдлаа.
ыҮндэсний шигшээ багийн тамирчин Э.Болор-Эрдэнэ түрүүлж, Э.Билгүүнжаргал дэд байрт шалгарчээ. 108 км замд Хятадын шилдэг 13 багийн 150 тамирчин, мөн Европ, Австрали, Африкийн 18 улсын легионерууд өрсөлдсөн тус уралдаанд монгол тамирчид ийнхүү хүчтэй өрсөлдөгчдийг ардаа үлдээлээ.

