Монголд хамгийн эртний товгор толгойтой үлэг гүрвэлийн чулуужсан олдвор илэрлээ
Палеонтологичид хамгийн эртний товгор толгойтой үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг илрүүлснийг ABC News мэдээллээ.
Монгол Улсад олдсон энэ араг яс нь Zavacephale rinpoche хэмээх пахицефалозаврын шинэ төрөл зүйлд хамаарах аж. Судлаачид түүний насыг 108–115 сая жил хэмээн тогтоожээ.
Энэ олдвор нь пахицефалозаврын хамгийн бүрэн бүтэн бөгөөд хамгийн эртний чулуужсан ясд тооцогдож байна. Судлаачдын үзэж буйгаар уг араг яс нь ердөө 6 кг жинтэй “өсвөр үеийн” үлэг гүрвэлд харьяалагдаж байжээ.

