Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд “Монгол Ард эскадриль”-ийн дурсгалын цогцолборын нээлтийн ёслолыг 24-нд зохион байгууллаа
Тус арга хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй тэргүүтэй цэргийн албаны хүмүүс, ОХУ-аас Монгол Улсад суугаа Цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин, ОХУ-ын уран нислэгийн «Стрижи» багийнхан зэрэг албаны хүмүүс оролцов.
“Монгол Ард” эскадрилийг Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмний хөрөнгөөр босгож 1943 оны 9-р сарын 25-нд ЗХУ-ын Смоленск мужийн Вязовая аэродромд ЗХУ-ын баатар, гвардийн ахмад Н.П.Пушкинд хүлээлгэн өгч байжээ. Тус эскадрилийн бие бүрэлдэхүүн 1944 оны зургадугаар сараас Зөвлөлт Белорусс, Зөвлөлтийн Литвийн нийслэл Вильнюс хот, Балтийн Польш, Дорнод Пруссыг чөлөөлөх байлдааны ажиллагааны үеэр Украины 1 дүгээр фронтын цэргийн гол бүлэглэлийг агаараас халхлах үүрэг авчээ