“Милан Кортина 2026” өвлийн олимпын тамирчдыг үдлээ
Италийн “Милан Кортина 2026” өвлийн олимпын XXV наадамд оролцох Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчдыг үдэх ёслол 2026 оны 1-р сарын 12-нд МҮОХ-ны ёслолын танхимд боллоо.
Гүйлтийн цанаар Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг
Уулын цанаар анх удаа А.Ариунбат нар олимпын эрхээ авлаа.
Гүйлтийн цанын тамирчид 2-р сарын 7-ноос, уулын цанын слалом төрөл 2-р сарын 16-нд уралдана.

