Өвлийг Масленицын шилдэг уламжлалын дагуу үдлээ
Монголын Дархан хотод сүүлийн жилүүдэд анх удаа оросын уламжлалт Масленицын баяр зохион байгуулагдлаа. Арга хэмжээг
ОХУ-ын Консулын газар зохион байгуулж, Дархан хотод амьдарч буй орос иргэд, элэг нэгтнүүдийг нэгтгэсэн юм. Өвөл үдэх ёслолын дагуу энд хүүхэд багачууд тойрон бүжиглэж, “закличка” хэмээх дуу, уриа хэлж, олс таталцаж, мөн бин идэж, Масленицын чучелог шатаалаа.
Хавар аа, бид чамайг хүлээн авч байна!

