Манай улс анх удаа олон улсын номын үзэсгэлэн худалдаанд оролцлоо
Манай улс анх удаа олон улсын номын үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Ингэхдээ “Go Mongolia” үндэсний брэндийн дор монгол орны ан амьтад, шувуучлахуй, бичиг соёлын дурсгалууд зэрэг олны сонирхлыг татах 120 гаруй ном бүтээлийг танилцуулж, өв соёлоо сурталчилжээ. Олон улсын номын үзэсгэлэн худалдаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 10 хоногийн турш болж, өчигдөр өндөрлөжээ. Үзэсгэлэн худалдаанд 96 орны 1400 хэвлэн нийтлэгч байгууллага, зохиолч уран бүтээлчид оролцож, уран зохиол, шинжлэх ухаан, урлаг, технологи, дижитал контент бүтээх зэрэг 2000 гаруй үйл ажиллагаанд хамрагджээ