Манай улс сагсан бөмбөгийн 3 тэмцээнийг дараалан зохион байгуулсан анхны улс болно
Манай улс сагсан бөмбөгийн олон улсын гурван тэмцээнийг дараалан нутагтаа зохион байгуулсан анхны улс болох гэж байна. Тодруулбал, Сүхбаатарын талбайд 3Х3 сагсан бөмбөгийн 3 тэмцээнийг дараалан зохион байгуулна. Энэ сарын 18-19-ний өдрүүдэд эмэгтэйчүүдийн цуврал буюу “FIBA 3x3 Women,s Series” болох бол 20-21-ний өдрүүдэд Их дуулга, 23-29-нийг дуустал Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болно
Эмэгтэйчүүдийн дэлхийн цувралд Канад, Герман тэргүүтэй 12 баг оролцохоос манай улсаас “Улаанбаатар Амазонс” баг чансаагаараа оролцоно. Мөн Үндэсний шигшээ багийн тамирчид өрсөлдөнө. Харин Их Дуулга-д Сербийн “Лиман” , Бахрейны “Риффа” тэргүүтэй 12 баг оролцохоос манай улсаас “Улаанбаатар ММС Энержи”, “Завхан” клуб оролцоно