Font size
Background and font color
Images
Text scoring
Regular version of the site
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Готовое решение для создания
корпоративного сайта
Подать заявку
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
mn
ru
mn
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
    mn
    ru
    1 RUB = 42.9 MNT
    AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
    Манай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Хамт олон
    • Хамтран ажиллагч байгууллагууд
    Мэдээ
    Төсөл
    Хөтөлбөр
    Холбоо барих
      mn
      ru
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      • Манай
        • Манай
        • Бидний тухай
        • Хамтран ажиллах
        • Хамт олон
        • Хамтран ажиллагч байгууллагууд
      • Мэдээ
      • Төсөл
      • Хөтөлбөр
      • Холбоо барих
      • mn
        • Language
        • mn
        • ru
      1 RUB = 42.9 MNT
      • Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      • aistglobal@yahoo.com
      Үндсэн
      —
      Мэдээ

      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ

      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      08.05.2026
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ (Агуу их тулалдаанууд ба Монголын тусламж)

      1943 оны 7-р сарын 5-наас 8-р сарын 23-ыг хүртэл үргэлжилсэн Курскийн тулаан нь Аугаа их Эх орны дайны шийдвэрлэх тулалдаануудын нэг байсан ба тэр үед Улаан арми Курскийн буланд Вермахтын асар хүчирхэг довтолгоог няцааж, Германы танкны давшилтыг зогсоож, сөрөг довтолгоогоо эхлүүлсэн юм. Улаан арми Курскийн тулалдаанд ялсны дараа стратегийн санаачилга эргэлт буцалтгүй Зөвлөлт Холбоот Улсын гарт шилжсэн юм.

      Энэ тулалдааныг "хуяг хоорондын тулалдаан" гэж нэрлэдэг бөгөөд фронтын шугамын харьцангуй хязгаарлагдмал хэсэгт танк, их буу, нисэх хүчин, инженерийн ангиуд гээд асар их хүч төвлөрсөн байв. Германы командлал Курскийн буланд Зөвлөлтийн цэргийг шинэ шинэ цохилтуудаар бөмбөгдөж, Сталинградын тулааны дараа алдсан байсан стратегийн санаачилгаа эргүүлэн авч, Вермахт дайны явцыг чиглүүлэх чадвартай хэвээр байгааг батлан харуулна гэж найдаж байв. Гэвч Зөвлөлтийн хамгаалалт гүн бөгөөд олон үе шаттай, сайтар бэлтгэгдсэн байлаа: минийн талбай, танк эсэргүүцэх бүсүүд, артиллерийн байрлал болон нөөц хүчнүүд нь дайсны төлөвлөгөөг нураасан юм.

      Аугаа их Эх орны дайны бэлгэ тэмдгүүдийн нэг болсон Прохоровка тосгоны ойролцоох танкны тулалдаан нь Курскийн тулаанд онцгой байр суурь эзэлдэг билээ. Уг тулалдааны ач холбогдол өргөн цар хүрээтэй байсан ба Улаан арми дайсны довтолгоог зогсоосон төдийгүй үүний дараа Орел, Белгород-Харьковын довтолгооны ажиллагааг амжилттай явуулсан байдаг. Үр дүнд нь Орел, Белгород, Харьков хотууд чөлөөлөгдөж, 1943 оны 8-р сарын 5-нд дайны үеэр анх удаа Москвад Зөвлөлтийн талын олон тооны ялалтуудыг хүндэтгэн их бууны баярын буудлага хийжээ.

      Курскийн тулааны олон улсын ач холбогдол асар их байв. Энэхүү ялалт нь Герман улс Зүүн фронтод томоохон стратегийн довтолгоо хийх чадвараа бүрмөсөн алдаж байгааг ЗХУ-ын холбоотнууд болон дэлхий нийтэд харуулсан юм. Курскийн тулааны дараа дайн Зөвлөлт Холбоот Улсын нутаг дэвсгэрийг чөлөөлөх, цаашид Европт нацизмыг бут цохих үе шатанд шилжсэн юм.

      Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэдийн цуглуулсан хөрөнгөөр барьсан "Хувьсгалт Монгол" танкны цуваа энэ түүхэнд онцгой байр суурь эзэлдэг билээ. 1943 оны 1-р сарын 12-нд Кубинка тосгонд маршал Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчид 112-р Улаан тугт танкны бригадад 32 ширхэг Т-34, 21 ширхэг Т-70 гээд нийт 53 танк хүлээлгэн өгсөн. Тэр үеэс хойш тус бригад "Хувьсгалт Монгол" хэмээн хүндэтгэлтэйгээр нэрлэгдэх болжээ.

      Курскийн тулааны үеэр "Хувьсгалт Монгол" нэртэй 112-р танкны бригад Воронежийн фронтын 1-р танкны армийн 6-р танкны корпусын бүрэлдэхүүнд Курскийн булгийн өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулж байжээ. 1943 оны 7-р сард Обояний чиглэлд Сырцево-Верхопенье тосгоны орчимд тус бригадын танкчид шинэ танкаар хүч нэмэгдүүлсэн Германы хүчирхэг бүлэглэлийн эсрэг тулалдсан юм. Бригад их хэмжээний хохирол амссан ч, тууштай эсэргүүцэн тэмцсэнээрээ дайсны хүчийг тогтоон барьж, Курск руу чиглэсэн хурдан нэвтрэлтийг таслан зогсооход тусалсан билээ.
      "Хувьсгалт Монгол" бригадын түүх нь Монголын ард түмэн фронтод ах дүүгийн туслалцаа үзүүлсний тод жишээ юм. Монгол Улсын бэлэглэсэн танкнууд нь зүгээр нэг байлдааны машин техник биш, харин нацизмын эсрэг хамтын тэмцэл, Зөвлөлтийн цэргүүдийн эр зориг болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Аугаа их Ялалтад оруулсан хувь нэмрийн бэлгэдэл болсон юм.

      Посольство России в Монголии
      Photo gallery
      5 —
      1/5 —
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      КУРСКИЙН ТУЛААН: СТРАТЕГИЙН САНААЧЛАГЫГ ДАЙСНААС БУЛААСАН НЬ
      Буцах
      aistglobal@yahoo.com
      Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      © 2026 Aist Global
      Нууцлалын бодлого
      Харааны бэрхшээлтэй иргэдэд
      Сайтын зураглал
      mn
      ru
      mn
      Разработано в
      Хайлт
      Үндсэн Манай Төсөл Мэдээ Холбоо