Оформите заявку на сайте, мы свяжемся с вами в ближайшее
время и ответим на все интересующие вопросы.
Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдөр Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын гэргий, Монголын хүүхэд багачуудын төлөө олон сайхан бүтээн байгуулалтыг хийсэн Анастасий Ивановна Цэдэнбал Филатовагийн төрсөн өдөр юм. Тэрээр 1920 оны энэ өдөр төржээ. Энэ онд түүний мэндэлсний 105 жилийн ой тохиож байна
Түүнийг хамгийн ихээр санагдуулдаг газар бол Олон улсын Хүүхдийн Найрамдал төв юм. Тэрээр тухайн үеийн Зөвлөлт Орос Улсын “Артек”, “Орлёнок” зэрэг хүүхдийн зуслангийн жишгээр уг төвийг 1978 онд байгуулж, ашиглалтад оруулжээ
Энэ жил Олон улсын хүүхдийн Найрамдал төв Анастасия Ивановна Цэдэнбал Филатовагийн мэндэлсэн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж, Монголын ард түмэнд олон чухал, үнэ цэнэтэй зүйлийг авчирсан санал санаачилгыг санан дурслаа
Наши специалисты ответят на любой интересующий вопрос