Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд Эх нялхасын төв эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн өргөл өгчээ
Тэрээр хэлэхлээ: Өнөөдөр би бодож явсан зүйлээ амжуулахаар эх нялхсын төв эмнэлэг орлоо… Эмнэлгийн эрхлэгч, тасгийн эмч нараас нь асууж байгаад хамгийн удаан хэвтэн эмчлүүлж байгаа мөн хөдөө орон нутгаас ирээд, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө багагүй эмчилгээний зардал гарган өвчинтэйгөө тэмцэж, аав ээж ах эгчтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа 48 ХҮҮХДҮҮДЭД өөрийнхөө зүгээс эм тариа эмчилгээнд нь жоохон ч гэсэн нэмэр болог гээд сэтгэлийн дэм өргөлөө…

