Камчаткийн хулд загасаар хооллодог баавгайнууд хүнд хамгийн бага түрэмгий ханддаг гэжээ
ОХУ-ын амьтан судлаач Михаил Кречмар ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Камчаткийн хулд загасаар хооллодог баавгайнууд хүн рүү хамгийн бага түрэмгий ханддаг гэж мэдээлжээ.
Харин Якутын өмнөд хэсэг, Нерюнгри болон Алдан орчмын зарим нутагт баавгай илүү түрэмгий авирлах тохиолдол байдаг аж.
Гэхдээ Сибирь болон Алс Дорнодын хүрэн баавгайнууд Европын Оросын бүс нутагт амьдардаг баавгайгаас ерөнхийдөө хүнд илүү түрэмгий ханддаг гэж дүгнэж болохгүй хэмээн мэргэжилтэн онцолсон байна.
Эх сурвалж: Тасс

