Өмнөд Солонгосын шинэ охидын хамтлаг “Navillera” албан ёсны дебютээ амжилттай хийж, К-поп ертөнцөд Монгол үндэсний өв соёлыг тунхаглажээ.
Тус хамтлагийн Монгол гишүүд болох Б.Энэрэл, Х.Эгшиглэн нар К-поп хөгжмийн хэмнэлийг морин хуурын аялгуутай хослуулан Олон улсын үзэгчдийг гайхшруулжээ. Тэд 2026 оны 2-р сарын 5-ны өдөр Сөүл хотод болсон дебют showcase арга хэмжээний үеэр хамтлагийн гишүүд өөрсдийн ур чадвараа танилцуулсан. “First Love” дууг Б.Энэрэл, Х.Эгшиглэн нар морин хуурын аялгуугаар амилуулан дуулсан нь К-поп салбарт үндэсний хөгжмийг шинэлэг байдлаар нэгтгэсэн түүхэн үзүүлбэр болсныг солонгосын томоохон энтертайнмент мэдээллийн агентлагууд онцолжээ.

