Жүжигчин Эван МакГрегорийн Монгол охин Жамьянцэцэг.
Нэрт жүжигчин 2003 онд Монголд зураг авалтад орж, аялах үеэрээ Эх нялхсын эмнэлэгт өнчин, хүнд өвчтэй бяцхан охиныг анх хараад өргөж авахаар шийджээ. Ингээд жил тойрон бэлдэж, Англиас эм тариа, витамин бэлэг илгээсээр жилийн дараа гэргийтэйгээ ирж хууль ёсоор үрчилж авсан юм.
Жамьянцэцэг хуулийн чиглэлээр дээд боловсрол эзэмшин, дипломоо авчээ.

