Жарганат голыг үзэхээр нэг сард 7000 гаруй жуулчин очжээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 2,2 км-т Жаргант гол байдаг. Өвөлдөө Дархадын хотгорт хасах 25-41 градус хүртэл хүйтэрдэг ч, Жаргант гол энэ хүйтэнд хөлдөхгүй, харзлан урсдаг байгалийн гайхамшигт тогтоц. Байгаль эхийн бүтээсэн энэ гайхамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой хугацаа нь 12 дугаар сарын 10-аас 1 дүгээр сарын сүүл хүртэл богинохон хугацаанд үргэлжилдэг.
Тиймээс энэ гайхамшгийг үзэхээр, идэр есийн хүйтэнд Ренчинлхүмбэ сумыг зорих дотоод, гадаадын аялагчдын цуваа сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.
Тухайлбал 2025 оны 12 сарын 10-25 хүртэлх хагас сарын хугацаанд 750 орчим хүн 150 машин зорьж ирсэн бол, 12 дугаар сарын 25-аас эхлэн өдөрт дунджаар 35-40 машин 250-300 аялагч иржээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 1 сарын хугацаанд Жаргант голыг зэхээр 7000 гаруй жуулчин энэ нутгийг зорьжээ.
Хамт явмаар байгаа хайрт найзаа меншион хийгээрэй

