И.А.Плиевын хөшөөг Сүхбаатар аймгийн Онгон суманд нээлээ
Сүхбаатар аймгийн Онгон суманд байрлах Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Армийн генерал И.А.Плиевын хөшөөг 2026 оны наймдугаар сарын 10-нд ёслол төгөлдөр нээлээ.
И.А.Плиев нь 1945 оны Зөвлөлт-Монголын хамтарсан цэргийн ажиллагааны үеэр Өвөр Байгалын фронтын морьт, мотомеханикжуулсан бүлгийг Монголын талаас дэслэгч генерал Ж.Лхагвасүрэнгийн хамт удирдаж, Японы Квантуны армийг бут цохих ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Тэрээр 1936-1938 онд Монгол Улсад цэргийн зөвлөх, зааварлагчаар ажиллаж байжээ.
Хөшөөг генерал Плиевын 1945 оны наймдугаар сард командлалын байрлаж байсан түүхэн газарт, тухайн үеийн ялалтын чиглэл болох зүүн зүгт харуулан байрлуулсан байна. ОХУ-ын уран барималч Ибрагим Хаевын бүтээсэн хүрэл хөшөөг Кокаевын гэр бүл ивээн тэтгэж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Цэргийн атташегийн алба дэмжлэг үзүүлжээ.

