Иркутск мужийн захирагч Игорь Кобзевийн мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Иркутск мужийн 150 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Хоёр дахь удаагийн Орос, Монголын бүс нутгуудын форумын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжих боломжтой гэдгийг тэр онцоллоо.
Дашрамд дурдахад, Орос, Монголын бүс нутгуудын анхдугаар форум Иркутск хотод зохион байгуулагдаж байсан юм.

