Иргэдийн хадгаламж 19.7 их наядаар өсжээ
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээр монголчуудын төгрөгийн хадгаламж 2025 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 19.7 их наядаар өссөн байна.
Энэ өсөлт нь иргэдийн хуримтлуулах хандлага нэмэгдэж байгааг илтгэхийн зэрэгцээ:
Санхүүгийн боловсрол нэмэгдэж,
Хувийн хөрөнгийн удирдлагад анхаарах байдал дээшилж байгааг харуулж байна.
Мөн төгрөгийн хадгаламжийн өсөлт нь дотоодын банк, санхүүгийн салбарт итгэл нэмэгдэж байгаагийн илрэл гэж шинжээчид дүгнэж байна.

