Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа
Оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн гадны иргэнийг албадан гаргажээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн K нь оршин суух зөвшөөрлийн хугацааг 1171 хоног буюу 3 жил 2 сар 16 хоног хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. Тэрээр 2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай “Эсү интернэйшнл” компанийн нэр дээр хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авсан байна. Гэхдээ, Монгол Улсын нутаг дэвсгэрт паспорт, түүнийг орлох баримт бичгийг биедээ авч явах журмыг зөрчиж, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн болохыг тогтоожээ. Түүнийг 3 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргалаа