"ХҮННҮ" ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хүннү хотод Засгийн газрын байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвүүдийг байрлуулахар төлөвлөсөн. Энэ хүрээнд цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлуудыг хийж буй. Тухайлбал, “Хүннү” /Аэросити/ дэд станц нь тус хотын Засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн.
Мөн 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай 3 хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажлыг “Да хот” ХХК болон “Концепт капитал солюшнз” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын явц 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

