Хятаны их, бага бичгийн шинэ дурсгал илэрлээ!
Булган аймгийн Дашинчлэн сум, Найдаг ууланд
Монгол–Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2025.08.31-нд хятан бичгийн хадны шинэ дурсгал илрүүллээ.
- Агуйн дотор 7 бичээс илэрсэн.
- Хятад ханзаар бус, хятан бичгээр сийлэгдсэн нь тогтоогдов.
- 4-р бичээс нь хятан бага бичгээр бичигдсэн байх магадлал өндөр
Энэ нь нэг газарт их ба бага бичиг хамт илэрсэн анхны тохиолдол болж байна.

