“Хөвсгөлийн цуурай” үзэсгэлэн гадаадын жуулчдын анхаарлыг татаж байна!
Хөвсгөл аймаг үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн хүрээнд Мөрөн хотын Арт галерейд “Хөвсгөлийн цуурай” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ.
Үзэсгэлэнд:
- Хөвсгөлийн нутгийн болон уугуул 30 уран бүтээлч
- Онгон дагшин байгаль, ан амьтан, цаа буга, мал сүрэг, ахуй соёлыг харуулсан
- 100 гаруй бүтээл дэлгэгджээ.
Хоймор нутгаар аялж буй гадаадын жуулчид үзэсгэлэнд өндөр сонирхолтойгоор оролцож, монгол урлаг, соёлоос гүн сэтгэгдэл авч байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Үзэсгэлэн 7-р сарын турш үргэлжилнэ.
Байршил: Мөрөн хот, Арт галерей

