Ховд аймгийн Дөргөн суманд байрлах Хатан далай нууранд Бадамлянхуа цэцэг дэлгэрдэг
Гэтэл уг нууранд хүмүүс хог хаяж, бохирдуулж буйгаас үүдэн цэцэг дэлбээлэхээ больжээ.
Улмаар тус сумын иргэн М.Чагнаадорж 2022 оноос эхлэн нуурыг цэвэрлэж эхэлсэн байна. Тэрбээр одоог хүртэл цэвэрлэсээр буй бөгөөд өчигдөр цэвэрлэж, "Ийм хог гарлаа" хэмээн цахим хуудастаа зургаа нийтэлжээ.

