Хөвсгөлийн тайгад анх удаа! — “ТАЙГА” ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ!
Монгол орны хойморт орших үзэсгэлэнт Хөвсгөл нутгийн өвөрмөц уур амьсгалд зохион байгуулагдаж буй анхны “ТАЙГА” фестиваль өнөөдөр нээлтээ хийж байна!
7 хоногийн турш үргэлжлэх энэхүү цогц арга хэмжээнд:
- Монголын шилдэг уран бүтээлчид, хамтлаг дуучид
- Үндэсний өв соёлыг харуулсан уран сайхны тоглолт, гар урлал
- Монгол үндэсний хоол, үзэсгэлэн худалдаа
- Амьд хөгжмийн тоглолтууд, олон талын соёлын үзүүлбэрүүд таныг хүлээж байна!
“ТАЙГА” фестиваль нь зүгээр нэг хөгжмийн наадам биш, байгаль, соёл, аялал жуулчлалын нэгдэл — байгальтайгаа “амьсгалсан” шинэ өнгө төрхтэй баяр юм.
Үзэгчдийг 17:00 цагаас оруулж эхлэх бөгөөд
Нээлт 19:00 цагт албан ёсоор эхэлнэ!
Хаана: Хөвсгөл аймаг

