Хятадын Сычуань мужийн Лужоу хотод болсон холимог тулааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид зургаан медаль хүртэж, тивийн дэвжээнд амжилтаа баталлаа
Азийн 30 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөн тус тэмцээний
96 кг-д Э.Мөнгөншагай,
120 кг-д Э.Үнэнхүү нар мөнгөн медаль хүртсэн бол
49 кг (эм) – Н.Энхжин
65 кг – А.Адъяа
77 кг – Б.Пүрэвбаатар
85 кг – А.ДашнямНар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа Лужоугийн тэнгэрт мандууллаа
Онцлох нь, Э.Мөнгөншагай өнгөрсөн жил Азийн аваргад алт хүртэж байсан бол энэ удаад дахин финалдан, Азийн АШТ-ий хошой медальтан болжээ.
Монголын баг нийт 14 тамирчнаа илгээснээс зургаа нь медальтай эх орондоо ирж байна. Энэхүү тэмцээн нь “Аичи–Нагоя 2026” Азийн наадам, “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцох эрх олгосноороо онцлог юм.

