"Хоёр нуурын цом” Хоккейн тэмцээн, Монгол Улс болон Байгал нуурт болно
Хоккейн IV дэх удаагийн “Хоёр нуурын цом” тэмцээн нь ЗХУ–Монголын хамтарсан сансрын нислэгийн 45 жилийн ой, мөн Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулагдан Монгол Улс болон Байкал нууранд зохион байгуулагдана.
Тус спортын тэмцээнд Монгол Улсын шигшээ баг, Бүгд Найрамдах Буриад Улсын шигшээ баг, мөн “Иркутскийн Политех” баг оролцоно.
“Хоёр нуурын цом” тэмцээн нь хоёр үе шаттай, тойрги журмаар явагдана.
• 2-р сарын 25-нд Монгол Улсын нутаг дэвсгэрт, Эрдэнэт хотод
• 2-р сарын 28-нд Байгал нуурын мөсөн дээр, Буриад Улсын Максимиха тосгонд зохион байгуулагдана.
Хоёр тоглолтын дараа хамгийн олон хожил авсан баг цомын эзэн болно.
Тэмцээнийг бэлтгэн зохион байгуулах хороог ЗХУ-ын Баатар, Монголын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ахалж байна.
“Хоёр нуурын цом” нь зөвхөн хоёр улсын залуу тамирчдыг нэгтгэсэн спортын томоохон арга хэмжээ төдийгүй, оюутны спортын хөдөлгөөнийг хөгжүүлэх чухал боломж юм.
Зохион байгуулагчид:
• Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль
• Буриад Улсын Спортын яам
• “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэр
• Оросын Оюутны спортын холбооны Буриад дахь салбар
• Иркутск муж дахь РССС-ийн салбар
Дэмжигч байгууллагууд:
• ОХУ-ын Спортын яам
• Оросын Оюутны спортын холбоо
• Бөмбөгтэй хоккейн ОХУ-ын холбоо
• ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам
• Бөмбөгтэй хоккейн Оюутны спортын лиг
• Монголын Оюутны спортын холбоо

