ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНДЭЭ РОБОТ АШИГЛАХААР ЗЭХЭЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор томоохон эмнэлгүүдэд очиж ажиллаж байна.
2021 оноос Монгол, Австри улсын хамтарсан төслийн хүрээнд 10 сая еврогоор хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн сүлжээ байгуулагдаж, дэвшилтэд тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байна: MRI, CT, ангиограф, AI дэмждэг дижитал маммограм
Энэ сарын 28-нд мэс заслын эмчилгээнд робот анх удаа ашиглагдах гэж байна. ✅ 2022 онд шугаман хурдасгуурт аппаратаар туяа эмчилгээ нэвтрүүлж, эмчилгээний хүртээмжийг 25%-иар нэмэгдүүлсэн.
Өмнө боломжгүйд тооцогдож байсан тархины гүнд байрлах хавдрыг амжилттай эмчилж, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан хийж байна.
21 аймаг, 9 дүүргийг төвтэй холбосон цахим бүртгэлийн систем нэвтэрч, өвчтөн хаана ч оношлогдсон мэдээлэл төвд шууд бүртгэгдэнэ

