“Хашаандаа таван мод тарья” экологийн аян эхэллээ
“Өрх бүр хашаандаа таван ширхэг мод тарья”. Ийм уриалгыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа дэвшүүлээд байна. Үүгээр “Хашаандаа таван мод тарья” экологийн аян эхэллээ. Аяныг нийслэлийн 7 дүүрэг 108 хороо, 16 аймгийн 32 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй өрхийн хашаанд өрөл, голт бор, монос, гүйлс, буйлс зэрэг навчит модны 3-4 настай 40 мянган суулгацыг тарихаар төлөвлөжээ. Хашаандаа мод тарих айл өрхүүд E-Mongolia аппликэйшнээр бүртгүүлнэ. Ингэснээр мэргэжлийн байгууллагын зөвлөгөө тусламжийг авах боломжтой болно. Мөн аянд нэгдэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагыг хамтран ажиллахыг урьж байна