Хайртай морьдоо алдсан Морьт харвааныханд Макс уяанаас таван морь бэлэглэжээ
Үндэсний их баяр наадмын нээлт, олон улсын морьт харвааны тэмцээнд тусгайлан бэлтгэж байсан хайртай морьдоо алдсан Морьт харвааныханд сэтгэлийн дэм өгч Макс уяанаас Макс угшилын 5 морь бэлэглэж буйгаа мэдэгдлээ
Морьт харвааныхны тусгайлан сургасан 18 адуу хулгайд алдагдаж, морьдыг төхөөрсөн байсан юм. Хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд сэжигтнүүдийг өнгөрсөн шөнө баривчлаад байна

