Г.Ган-Орхон хэйболын Ази тивийн аварга боллоо!
Йорданы Амман хотод болсон хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Г.Ган-Орхон түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр алтан медалийн төлөө Тайландын домогт тамирчин Вараттан Сукриттанесыг хожиж, Монголын анхны эмэгтэй Ази аварга болсноор түүхэн амжилт байгууллаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Ган-Орхоны ялалт нь тэмцээний гол сенсаци болж байна.

