Гадаад харилцааны яам иргэддээ нээлттэй ажиллана гэдгээ дахин зарлалаа
Төрийн үйл ажиллагааг ил тод болгох, хүмүүсийн санал хүсэлтийг сонсох зорилготой Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөр” амжилттай болж өндөрлөө. ГХЯ-наас тав дахь удаагаа зохион байгуулж буй тус өдөрлөгийг энэ удаад илүү хүртээмжтэй, өргөн далайцтай болгох үүднээс Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран зохион байгуулснаараа онцлог байв.

