Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Тус музей нь Монгол Улсын Их Сургуулийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газарт энэ оны 6, 7 дугаар сард хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ хүрээнд эдгээр байгууллагууд хамтран “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.

