АНУ-ын Флорида мужид нэгэн эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь гутаан доромжилсон хэрэгт Роберт Кесслер гэгч эрэгтэйг сэжиглэн шалгаж байна
Түүний гэм бурууг нотлох баримт хараахан олдоогүй ч сэжигтэн өөрөө бүх насаараа хоригдох ял авахыг зөвшөөрчээ. Харин үүнийхээ хариуд сонгино, майонезтай Филадельфийн чизстейк сэндвич, шарсан төмс болон 600 мл Pepsi авах хүсэлт тавьсан байна.
Шүүх хурлын үеэр гарсан энэ саналыг сонссон шүүгч ихэд гайхжээ. Тэрбээр 40 жилийн турш ажиллахдаа ийм хүсэлт анх удаа сонсож байгаагаа хэлсэн байна.
Гэвч шүүх түүний саналыг хүлээж аваагүй бөгөөд шүүгч сэжигтэнд оройн хоол авч өгөхөө амлажээ. Харин хүссэн сэндвичийг нь багтаах эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Тивиком News

