ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков:
Монгол Улсын Дундговь аймагт зохион байгуулагдаж буй "Тэмээн дээрээс наран ойрхон" хэмээх нэртэй хоёр бөхт тэмээний их наадмыг очиж үзэхдээ их таатай байлаа. Тус наадмын үеэр тэмээн харваа, тэмээн поло тэмцээн, мөн эдгээр сайхан, сүрлэг амьтны парадыг сонирхон үзэж, Дундговь аймагт ингэний сүүгээр хийдэг олон төрлийн бүтээгдэхүүнийг дуртайяа амтаж үзлээ.

