Есдүгээр сарын 1-нээс 35 мянга орчим сурагч шинэ сургуульд шилжин суралцана
Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах зорилготой боловсролын шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газрын чиглэл, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сарын 1-нээс бага болон ахлах ангийн төрөлжсөн шинэ сургуулиуд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болжээ.
Шинэ зохицуулалтын хүрээнд:
* 26,992 хүүхэд орон сууцны хорооллуудад байгуулагдах бага сургуулиудад суралцана. Үүнээс:
* 2,240 хүүхэд цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөн тохижуулсан барилгад,
* 2,810 хүүхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажиллах хувийн сургуулиудад,
* 21,942 хүүхэд түрээсийн байранд байгуулсан сургуулиудад суралцах юм.
* 8,100 ахлах ангийн сурагч 15–20 төрөлжсөн сургуулиудад шилжин суралцана. Үүнээс:
* 2,378 нь Улаанбаатар хотын төрөлжсөн сургуулиудад,
* 1,862 нь их, дээд сургуулийн харьяа ахлах сургуулиудад,
* 3,200 нь нийслэлийн дүүрэг бүрт байгуулагдах төрөлжсөн сургуулиудад суралцахаар төлөвлөжээ.
Энэхүү шинэчлэлийг 2026 оны тавдугаар сард баталсан “Хүүхэд, залуучуудыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос ангижруулах” Засгийн газрын санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байна. Гол зорилго нь сургуулиудын гурван ээлжийн хичээлийг бүрэн халж, сурагчдад илүү хүртээмжтэй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэх юм.

