Ерөнхий сайд Г.Занданшатар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны (МҮЭХ) Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд дараах санал, үүрэг чиглэлүүдийг гаргав:
● Ажилтны гүйцэтгэлд суурилсан урамшуулал, цалин олгох шинэ тогтолцоог санал болгож, шударгаар хөдөлмөрлөж буй албан хаагчийн үр дүнг үнэлгээний баг үнэлж, цалин урамшууллыг бодитоор тооцох хэрэгтэйг онцоллоо.
● Төрийн албаны аттестатчиллыг МҮЭХ болон Төрийн албаны зөвлөлтэй хамтарч хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.
● Мөн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023–2025 оны улсын хэлэлцээрийн биелэлт, үнэлгээг энэ сарын 30-наас өмнө танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

