Жүжигчин Ш.Мөнхбаяр: ГУРАВ ДАХ ӨДРИЙН ГҮЙЛТ ДЭЭР ЭХНЭР, ХОЁР ХҮҮ МИНЬ ИРЖ ХҮЧ НЭМЛЭЭ
Гараанаас гараад 3 хоножээ. Өнөөдөр 4 дэх өдрийн өглөөтэй золгож байна. Энэ хугацаанд 110 км замыг туулсан бөгөөд өчигдөр эхнэр, хоёр хүү минь замд тосон хүлээж байсан нь хамгийн сайхан мөч байлаа.
Унаж, босох бүхий л үед урмаар тэтгэж, хувирашгүй сэтгэлээр хайрлаж, түшиж ирсэн гэргий минь. Хөвгүүдийнхээ бахархал байхад минь үргэлж өнгөлж, хамгаалж, хүч нэмж ирсэн хань минь билээ.

