Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд ШУТИС-ийн харьяа “Монгол Коосэн технологийн коллеж”-т зочиллоо
Энэхүү зочлолын үеэр Эзэн Хаан Нарүхито тус коллежийн механик инженерийн ангиар орж, багш, оюутнуудтай уулзан, инженерийн боловсролын талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв.
“Монгол Коосэн технологийн коллеж” нь Японы “коосэн” хөтөлбөрийг нутагшуулсан бөгөөд 5 жилийн хугацаанд техник, технологийн чиглэлээр мэргэшсэн инженер бэлтгэдэг. Энэ нь Монголд инженер, технологийн салбарт өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой “1000 инженер” төслийн хүрээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт юм.

