Эмч, эмнэлгийн ажилтнуудын суулт төв талбайд үргэлжилж байна
Эмч, эмнэлэгийн ажилтнууд шударга хөдөлмөрийн үнэлэмжийн төлөө 2026 оны төсвийг эргүүлэн татахыг шаардаж суулт зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл тэдний хийж байгаа суулт төв талбайд 2 дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар уг суултад оролцогсдын тоо нэмэгдэж, нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн иргэд ч тэдний тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

