“Элчингийн цом” таеквондогийн тэмцээн болж байна
Монголын таеквондогийн холбоо, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулдаг “Элчингийн цом” тэмцээн Монгол бөхийн өргөөнд болж байна.
15 дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд 27 багийн 800 гаруй тамирчин оролцож, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ганцаарчилсан, хосын болон холимог хосын А, В, С ангилалд өрсөлдөж байна.
Таеквондогийн пүмсэ төрөл нь Азийн наадмын хөтөлбөрт багтаад зогсохгүй, 2028 оны Лос Анжелесын олимпод үзүүлэх төрөлд багтаад байна.
Мөн Монголын таеквондогийн холбоо 2026 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулахаар болжээ.

