Дуучин Б.Амархүү Энхийн элчээр томилогдлоо
ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элчээр ажиллахаар боллоо.
Түүний хувьд цаашид хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх нөлөөллийн ажил, олон нийтэд чиглэсэн аян, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцон хамтран ажиллах юм.

