Долоон настай хүү галын аюулаас хоёр дүүгээ аварчээ
Увс аймгийн Баруунтуруун суманд 2-р сарын 5-ний өдөр айлын гэр шатаж, гэртээ байсан бага насны 3 хүүхэд галаас эсэн мэнд үлджээ. Ээжийгээ усанд яваад ирэх хооронд цахилгааны массаас үүдэн гал гарах үед 7 настай хүү н.Маргад-Эрдэнэ 2 настай, 6 сартай хоёр дүүгээ гэрээс гаргаж амжсан байна. Гурван хүүхэдтэй залуу гэр бүл дүн өвлийн хүйтэнд орон гэргүй хоцорсон ч элэг бүтэн байгаадаа талархаж байна гэв.
Өдгөө ах дүү, найз нөхөд, нутгийн зон олны сэтгэлийн дэмжлэгээр өргөө цагаан гэртэй болжээ.
Эх сурвалж: Увс телевиз

