ДЭД АХЛАГЧ Д.СОВД "ЯЛТА ХҮРЭХ ЗАМ" НААДМЫН ЯЛАГЧ БОЛЛОО
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Орос болон Зөвлөлтийн дууны "Ялта хүрэх зам-2026" олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа ЦДБЭЧ-ын дуучин, дэд ахлагч Даваасүрэнгийн Совд ЯЛАГЧ-аар тодорч, АЛТАН ШАГНАЛ хүртлээ.
2019 оноос эхлэлтэй тус наадмын түүхэнд анх удаа Төв Азийн зүрх Монгол Улсын нэр ялагчдын жагсаалтад алтан үсгээр бичигдэж байна. Дэлхийн таван тивийн шилдэг дуучидтай ур чадвараа уралдуулсан манай дуучин Кремлийн Их танхимын 6000 үзэгчийг өөрийн аргил хүчтэй хоолойгоороо байлдан дагуулж, суудлаас нь босгож чадсан юм.
Онцлоход, тэрээр ОХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн сонгодог дуурийн оргил Аскар Абдразаковтой хамтран дуулсан нь наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа.
Дэд ахлагч Д.Совд Аугаа их Эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болсон нэрт хөгжмийн зохиолч А.Пахмутова, найрагч М.Львов нарын бүтээл «Поклонимся великим тем годам» (Яруу тэртээх он жилүүдэд мэхийн ёсолъё) дууг дуулж ийнхүү тэргүүллээ. Тус дууг МУСТА Л.Мягмар монгол хэлнээ гайхалтай хөрвүүлсэн нь ийнхүү олон улсын тайзнаа цуурайтлаа.
Халуун баяр хүргэе!
Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам

