Дайны эрсдэлтэй бүс нутгаас Монгол Улсын 91 иргэнийг тусгай үүргийн нислэгээр эх оронд нь амжилттай авчирлаа
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар–Дубай–Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, хилийн чанадад байсан иргэдээ татан авсан байна.
Энэхүү ажиллагаанд иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор МИАТ ТӨХК 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн баг ажиллуулжээ. Тус нислэгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын Агаарын цэргийн хүчин болон иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд ажиллагаа амжилттай хэрэгжсэн байна.
Ийнхүү гадаад орчин дахь эрсдэлийн үед төр, засгаас иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

