Далайн усанд задардаг шинэ төрлийн хуванцар бүтээжээ
Японы эрдэмтэд шинэлэг бүтэцтэй, байгальд бүрэн задрах чадвартай полимер материал зохион бүтээснээ мэдээллээ. Энэхүү материал дараах онцлогтой:
· Хурдан задарна — Далайн усанд 1 цагийн дотор бүрэн уусна, хөрсөнд 10 хоногийн дотор бүрэн задрана.
· Микропластик үүсгэхгүй — Задарлын явцад хуванцар бичил ширхэг (микропластик) гарахгүй.
· Экосистемд ээлтэй — Хөрсөнд задарсаны дараа азот, фосфор зэрэг тэжээллэг бодис ялгаруулж, бордоо болгон ашиглах боломжтой.
Ач холбогдол: Энэ шинэ материал нь далай тэнгис болон хуурай газрын хуванцрын бохирдлыг бууруулах боломжтой шийдэл болохоос гадна хаягдал дахин ашиглагддаг тогтвортой эдийн засгийн загварт шилжихэд хувь нэмэр оруулах өндөр боломжтой юм.
Эх сурвалж: Erdenebaatar Sukhbaatar | @aistglobalmn

