Монголын уран барималч Ч.Энхбаяр, С.Цэнд-Очир нар Красноярск хотод ОХУ болсон “Сибирийн ид шидэт мөс” X удаагийн олон улсын мэргэжлийн цас, мөсөн баримлын уралдаанд амжилттай оролцож,
“Далавчит морь” бүтээлээрээ мөнгөн медаль
хүртлээ. Уралдаан 1-р сарын 12–17-нд болж, ОХУ, БНХАУ, Беларусь, Монгол, БНСУ-ын 30 баг “Мөс”, “Цас” ангиллаар хүч сорьсон байна. Бүтээлүүд Красноярскийн Театрын талбай, Төв далан дээр байрлаж, хотын өвлийн соёлын томоохон арга хэмжээний нэг болжээ.

