ДАКАР РАЛЛИ” УРАЛДААНЫ 48 ЖИЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА АЗИ ХҮН ТОП-5 ТАМИРЧНЫ НЭГД БАГТСАН НЬ МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИН Э.ХАЛИУНБОЛД БАЙЛАА
МУГТ Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны 3 дугаар гараанд уралдаж ТОП-5 тамирчны эгнээнд орж ирлээ. Авто болон мото спортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдааны 48 жилийн түүхэнд ази тамирчин эхний 5-д бичигдэж байгаагүй юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр 3 дугаар гарааны дараах байдлаар 4-т бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази хүн болж байна. Саудын араб улсын элсэн цөлд болж байгаа “Дакар Ралли”-д Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орноо төлөөлөн уралдаж байна.

