Улаанбурханы батлагдсан тохиолдол амралтын өдрөөр 542-оор өсжээ
Улаанбурханы батлагдсан тохиолдол 4816 болж, амралтын өдрүүдэд 542 тохиолдлоор өссөн байна. Үүнээс хамгийн их нь 10-14 насны хүүхдүүдийн дундах тохиолдол байгаа бөгөөд 256-гаар өсжээ. Үүний дараагаар хоёрдугаарт 0-4 насны хүүхдийн дундах халдвар бичигдэж байна. Энэ насныхны халдварын тохиолдол 851 болж, 67 тохиолдлоор, 5-9 насны хүүхдүүдийн дундах тохиолдол 570 болж, 91 тохиолдлоор, 15-19 насныхны халдвар 574 тохиолдол болж, 89-өөр тус тус нэмэгджээ
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 642 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн ажиглалт тусгаарлалтад 1025 хүн байна. Халдвар анх бүртгэгдсэнээс хойш хоёр хүн нас барж, 3147 хүн эдгэрчээ. Улаанбурханы халдвартай хүнтэй харьцсан, ойртсон гэх хүний тоо харин буурч 36 307 болсон байна