“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэн олон улсын транзит зочид буудал байгуулна
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү дагуул хотыг нийслэлээс 53 км, Зуунмод хотоос 10 км-ийн зайд, нисэх буудлын орчмын 315 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд зорчигчдод зориулсан олон улсын стандартад нийцсэн транзит зочид буудал барихыг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Хүннү хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батбаяр нар төслийн талбайд ажиллалаа.

