Жинхэнэ супер баатрууд: Цэрэнгийн Чимэдцэрэн Цэрэнгийн Чимэдцэрэн 102 настай.
Халх голд дайн эхлэхэд тэр 16 найзыгаа сайн дураараа фронт руу явахыг ятгасан. Чимэдцэрэн цэргийн хээрийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж, шархадсан цэргүүдийг байлдааны талбараас авчирч, эмчилж байлаа. Тэр энэ үедээ 15 настай байсан юм.
Жинхэнэ супер баатрууд кинонд байдаггүй. Тэд бидний дунд байдаг юм